манай улс гоё за юу

Õè÷ýýë äýýð íýã ñîëîíãîñ îõèí: Çóðàãòààð òàíàé óëñûí òóõàé ãàð÷ áàéíà ëýý. Çóä áîëæ áàéãàà ãýýä, èõ öàñ

îðîîä ìàë ¿õýæ áàéãàà ãýñýí.Òàíàé óëñ èíãýýä áàðàã ºëñãºëºíä íýðâýãäýæ áàéãàà þì áèø¿¿.Haiti áàñ

ìîíãîëä ÷ ãýñýí òóñëàìæ öóãëóóëöãààÿ óõààíû þì ÿðèëàà.

Áè :¿ã¿é ýý, ìàíàé óëñ ìàø èõ ìàëòàé. Òýãýýä ÷ ìàë õóðäàí ¿ðæäýã áîëîõîîð çóí äàõèàä ë îëîí ìàëòàé áîë÷èõíî. Áèä ºëñãºëºíä íýðâýãäýýã¿é ãýæ õýëñýí.

Òýãñýí ººð íýã îõèí: òàíàé óëñ àìüòàí ¿õýõýýð òèéì àéìàð õ¿éòýí þìóó.àéìàð þì áý. Ýíäýõèéí èéì 纺ëºí äóëààí óóð àìüñãàë ÷àìä èõ òààëàãäàæ áàéíà óó?ãýæ àñóóñàí 

Áè:Ìàíàé óëñ 4 óëèðàëòàé. Õàìãèéí ãî¸ íü öàñ îðîõ. Áè ýõ îðíîî  èõ ñàíàæ áàéãàà. Ìàíàé öàã àãààð ãî¸ .Áàéãàëèéí ¿çýãäë¿¿ä öàñ áîðîî îðîõ èõ ñýòãýë õºäºëãºì áàéäàã þì ãýñýí.

Ýíý ä¿ð çóðàã àðõè÷èí ýöýãòýé, àìüäðàëä íóõëàãäààä àðãàà áàðñàí ýýæòýé, ÿäóóõàí ÿäðóóõàí ãýðòýé ÷ ãýðýý áàÿí, ààâûãàà àðõè÷èí áèø, ýýæèéãýý õººðõºí  ãýæ ç¿òãýõ õ¿¿õäèéã ñàíàãäóóëñàí.

 

Алсаас ирэх дулаан үгс

-Ýìýý íü îõèíûõîî òºëºº ºäºð á¿ð çàëáèðäàã

-×àìàéã áàéõã¿é áîëîõîîð ãýð ýçã¿é ìýò ë áàéíà.

-Íàéçûãàà èõ ñàíàæ áàéíà ø¿¿,

 -Áèåý ñàéí áîäîæ áàéãààðàé,

 -×è áàéõã¿é áîëîõîîð Ìîíãîëûí ºâºë èõ õ¿éòýí áàéíàà,

-×àìã¿é áîëîõîîð ýíý àæèë óðàãøëàõã¿é  þìàà

Íóòãèéí ìèíü ç¿ãýýñ ò¿ìýí áýýðèéã ãàòëàí íàäàä èðæ áóé ¿ãñ. Íàìàéã ñàíàæ áàéãàà  íàéç íàð ,àæëûí õàìò îëîí, ìýäýýæ ýìýý, ýýæ.  Àëñààñ èðæ áàéãàà èéì äóëààõàí  ¿ãñýýð ñàíàñàí, ãàíöààðäñàí, óéòãàðëàñàí áàñ ò¿ãøñýí  ìýäðýìæ¿¿äýý ýì÷èëæ áàéíà.

Èéì ¿ãñèéã  õ¿ëýýí àâààä ñýòãýë íýã ë ñàéõàí áîë÷èõäîã. Ýíä áè çàðèì íýã õ¿íèé  õààíà áàéäãèéã íü ÷ ìýäýõã¿é ñîíñîæ äóóëæ áàéãààã¿é óëñààñ èðñýí ýíãèéí ë íýã ãàäààä îþóòàí.Ýíäýõèéí òýíãýð íàäã¿éãýýð õ¿éòðýõã¿é,ýíä õýí íýãýí ìèíèé òºëºº çàëáèðàõã¿é. Ãýõäýý ë ýíý õàìààã¿é.  Òýíä íàäã¿éãýýð óðàãøëàõã¿é áàéãàà àæèë, õ¿éòðýýä áàéãàà öàã àãààð, ýçã¿éðýýä áàéãàà ãýð òýãýýä íàìàéã òýñýí ÿäàí õ¿ëýýæ áàéãàà ºäºð á¿ð çàëáèð÷ ñóóãàà ýìýý, ýýæ  ìèíü áèé.Èíãýæ  ººðèé㺺 õè÷íýýí áàÿí ãýäãèéã áàñ “÷óõàë” ãýäãýý ìýäýðäýã.

Óíøñàí õ¿í í¿¿ðýíäýý æàðãàëòàé èíýýìñýãëýë òîäðóóëæ ñýòãýë íü ä¿¿ðýõ  òèéì ë ¿ãñèéã áóñäàä èëãýýæ áàéãààðàé. ßëàíãóÿà  õèëèéí ÷àíàäàä ººð ñî¸ë, ººð àðä ò¿ìýí, ººð á¿õýíä äàñàõ ãýæ õýðýíäýý ë òýâäýæ ÿâàõàä íü óðàì ºãñºí, ñàíàà òàâüñàí ¿ãñèéã  áàéíãà õýëæ, èëãýýæ áàéãààðàé.

 

ичмээр юмаа

Нээх сонин нялх хүүхэд сонирхоод байх юм. Би чинь 25тай бүсгүй шүү дээ гэж өөртөө хэлээд байгаа хэрнээ л тэр нэг жаахан хүүхдийг бодчихсон сууж байх юм. Хэхэхэ

10 жилд байхад дээд ангийн ах нар гоё харагдаад, сагсны тэмцээн энэ тэр байнга үзээстэй. Ангийнханаа, нөгөө ангийнханаа үзэхгүй, доод ангийнханыг бүүр ч үзэхгүй. Дандаа л дээд ангийн ах нарын тоглолтыг үзнэ.

Нээрээ манай байранд нээх хөөрхөн ах байж билээ. Манай найз нар бол хөөрхөн биш л гээд байдаг байсан. Надад лав хөөрхөн, гоё  санагдаад  сагсны талбай дээр тоглож байхыг нь хараад  гэрээ цэвэрлэх хоолоо хийхээ ч умартчихдаг байж билээ.Хажуугийн орцны дэлгүүр орохдоо хүртэл аятайх хувцаслаж, үсээ янзлаж гарна, тэр ахтай тааралдчихаж магад гээд. Тэр ахтай сүүлд нэг тааралдсан,бие биеэ хараад л өнгөрсөн. Байрны хөөрхөн ах хөөрхөнөөрөө л байна лээ.

Их сургуульд бас дээд курсийнхээ ахтай холбогдож үзсэн. Тэр түүхийг биччихсэн ш дээ.

Ах сонирхдог байсан хүн чинь их сургуулиа төгсчихөөд хэд хэдэн  дүү хүүхдүүдтэй холбогдсон юм байна шүү.

2 насаар дүү найз залуутай  үерхэж үзсэн. Дандаа л миний амыг харж, дандаа л хэлсэнийг минь дагаж, байнга аргадаад байгаад нь давраад сүүлдээ бараг дээрэлхэх шинжтэй болсон ш дээ хөөрхийг.

Тэгээд насаар дүү байх ер нь л дэмий юм байна гэж бодсон. Гэхдээ  худлаа худлаа.  Дараа нь нэг насаар дүү BF-тэй болсон. Би дөнгөж шинэхэн ажилтан болчихсон, тэр төгсөх ангийн оюутан байсан. Шинэ ажилтан би   хусагдчихгүйг,  төгсөх курсийн оюутан тэр   төгсчихийг хичээгээд  бидний цаг зав нэг л таарч өгдөггүй байсан. Бас нэг асуудал нь эдийн засгийн асуудал байсан. Цалинтай золгочихсон би,  эцэг эхээсээ   халаасны мөнгөө авдаг тэрийг хаяадаа ойлгодоггүй байсан санагдана.

Уг нь дүү нартай тогтоосон бүтэлгүй харилцааны түүхүүд байгаа ш дээ. тэгтэл яагаад дахиад бүүр 4 насаар дүү хүүхэд өхөөрдөм хайр хүрэм, сэтгэл татам санагдаад байдаг байна. Бүүр иччихлээ.Хамгийн гол нь хамтдаа байвал болчих юм шиг сэтгэлд багтаад байх юм. 

 

 

Би итгэдэг

 

Эмээ маань бүр бага байхаас л эрүүгээ тулж болохгүй,зовлон дууддаг юм гээд байдаг байсан. эмээ л болохгүй гэсэн болохоор болохгүй л юм байхдаа гэж бодоод эрүүгээ тулахгүйг хичээнээ. Манайханд  эрүүгээ тулдаг зуршилтай хүн байдаггүй байлаа. Хаа нэгтээ энд тэнд хүн эрүүгээ тулахыг харах их л эвгүй санагддаг байсан.

 

Эмээ үсний сэвээ  ил хаяж болохгүй шувуу авч үүрээ засаад   хувь заяаг төөрүүлдэг  юм гэдэг. Бас л багаас тэгж хэлдэг байсан болохоор одоо би үсний сэвээ зүгээр хаячихаж чаддаггүй. Ажлын хүүхнүүд найзууд үсээ самнаад сэвээ самандаа үлдээчихээр, бас самнаасаа салгаж аваад  хогийн сав руу хийчихлээр нэг л хачин эвгүй харагдаад байдаг юм.

Хичнээн жаргалтай байсан ч орондоо бүү дуул, хичнээн зовлонтой байсан ч орондоо бүү уйл гэдэг үг байдаг. Бас л эмээ хэлсэн. Бодвол би хүүхэд байхдаа орондоо уйлсан юмуу, эсвэл дуулсан байх. Тэгээд л эмээ энэ үгийг хэлсэн биз. Одоо би   орондоо байтугай ер нь л  дуулдаггүй.  Дуулах авъяасгүй нөгөө солгой энэ тэр гэж тайлбарладаг тиймэрхүү  хоолойтон юм шиг байгаан би. Дууны аялгуу гэхээсээ үг нь эхэлж, сэтгэлд хүрдэг юм.

Харин уйлахын хувьд, хэдэн жилийн өмнө нэг нэг зунжилгаа усан нүдэлж байсан юм. Тэгэхэд бол ор дэр хамаагүйээ, өөрийн мэдэлгүй хаана ч хэзээ ч нулимс урсчихдаг байсан юм. Тэр үед нулимс нээрээ ч мууг дагуулдаг юм шиг санагдсан. Уйлах ямар сайхан  байхав,  сэтгэл санаагаар ч царай зүсээр ч доройтчихдог.

 Би уйлахгүйг хичээж, тэвчдэг. Нулимсаараа гайг  дуудчих юм шиг санагдаад эмээдэг.

Ээж талхны бөндгөртэй талыг дээш харуул, данхны цоргыг үүд рүү биш хоймор тийш  харуул гэж хэлдэг. Бас л тэгээд зуршил болчихсон.

Үерхэж байсан нэг залуу маань өглөө бүр ороо хураагаад гарч байгаарай үгүй бол ажил үйлс бүтдэггүй юм  гэдэг байсан. тэр залуугийн царай одоо бараг  мартагдсан гэхдээ би хичнээн яарч байсан ч өглөө ороо байнга хураадаг болсон.

  

Энэ мэтчилэн  зуршил болчихсон зан үйлүүд надад байдаг. Зарим нэгний хувьд шал утгагүй, мухар сүсэг санагдана. Гэхдээ  би энэ бүхэнд итгэдэг.яагаад гэвэл эдгээрийг надад хэлсэн хүмүүст итгэдэг болохоороо.

  

 

тэр ах

 Оюутан байхад дээд ангид байсан ахтай өнөөдөр  дэлгүүрт тааралдлаа.Би өнгөрсөн шөнө ажиллаад, бараг үүрээр гэртээ ирчихээд хэдхэн цаг унтсан болоод буцаад ажил руугаа явж байсан юм.  Замаараа дэлгүүрээр орж, ажил дээр идчихээр чихэр, боовхон авч байгаад тэр хүнтэй тааралдлаа.

 Бараагаа бичүүлэх гээд дараалалд зогсож байсан чинь ард нэг л танил дуу хоолой, гайхаад эргээд харсан чинь тэр ах зогсож байсан. Би хараад тэр бас хараад л тэгээд  юу ч дуугараагүй, би эргэж хараад урагшаа нэг алхаад. Тэгээд л эгц урагшаа харж зогсож байгаад,  авсан юмныхаа мөнгийг төлөөд дэлгүүрээс гарсан.

 Анх нэгдүгээр курст байхад урлагийн үзлэг болох гээд  тэнхимээрээ бэлдээд л бөөн юм болж байсан. Тэр ахыг 3р курс байхад би нэгдүгээр курст байлаа.  

Нэг хоёр гуравдугаар курсынхэн  цуглаад  хэн  дуулах бүжиглэх жүжиглэхээ саналаараа хэлцгээгээд  би ч араар чимээгүйхэн л сууж байлаа. Тэгсэн тэр ах чи бүжиглэ гэнэ, үгүй ээ би бүжиглэхгүй гэлээ. уг нь юунд нь ч орсон яахав л гэж бодож суусан ч  олон хүүхдүүдийн дунд тэгж захиран тушааж хэлэхээр нь гэдэн хөдлөөд үгүй гэчихсэн юм. тэгсэн  тэнд байсан бүх хүн л миний хачин сонин ааштайг гайхацгааж, дайрцгаалаа.Уур, хор шар хөдлөөд л шууд хувцасаа аваад л гараад гарчихсан.

Тэр явдал тэгэс хийгээд өнгөрсөн санагдана. Тэрнээс хойш тэр ахыг харах болгонд уур хүрээд цэхэлзээд өнгөрдөг байсан. 

Харин нэг өглөө би хоцроод тэр ах бас  хоцроод тэгээд гарцаагүй 2уулаа коридорын жижиг сандал дээр зэрэгцээд сууцгаасан. Би ч тас буруу хараастай. Тэр ах юм хум яриад л урлагийн үзлэгийн тухай мартсан мэт огт дурьдсангүй. Эхлээд хичээл ном багш нарын тухай ярьж байгаад дараа нь онигоо энэ тэр яриад л.

Тэрнээс хойш тааралдахаараа мэндэлдэг болсон. Бас шинэ жилийн үдэшлэг дээр  намайг урьж бүжиглэсэн.

  Шинэ жилийн дараагаас  утсаар ярьдаг болоод. Бас гэрт хүргэж өгөх болсон.  Нэг мэдсэн би гэдэг хүн өөрийн толгойгүй мэт болчихсон байсан. хичээл ном байтугай  өдөр тутмын аар саар юм, найзтайгаа уулзаад юу гэж хэлэх гэртээ хариад яахаа хүртэл тэр ахаар заалгадаг.тэр хүний  юу гэхийг,  асуудал бүрийг тэр хүнээр шийдүүлдэг болчихсон байсан. 

 Тэгээд л  зай барьж эхэлсэн.  Намайг яачихсаныг гайхаад л хэсэгтээ л  учрыг олох гэж гүйсэн. Тэгээд төгсөөд явчихсан. Тэрнээс хойш сураг сонссогүй, сонсох гэж ч  хичээгээгүйн байна.

өнөөдөр  дэлгүүрийн кассны дараалад ард минь эхнэрээрээ сугадуулаад охиноо тэврээд зогсож байсан тэр ах бид 2-ын дунд ийм бяцхан түүх бий.

 

 

Амьдрал гэдэг тааварлашгүй юм даа

10 жилдээ бас оюутан байхдаа найзуудтайгаа нийлээд л ярьж хөөрөөд сууж байхдаа хэн нь хамгийн түрүүнд ээж, аав болохуу, хэн нь ямар хүнтэй суухуу энэ тэр гээд л их ярьдаг байж билээ. Тэр үед хамгийн сэргэлэн,хөөрхөн, эсрэг хүйстнийхээ анхаарлыг их татдагуудыгаа л түрүүлж гэр бүлийн амьдралд хөл тавина гэж боддог байлаа.

Бас хамгийн сайхан сэтгэлтэй,тусч хүнлэг нэгэн маань их л сайн ханьтай болно, хамгийн хөөрхөн царайлаг маань их л хөөрхөн залуутай, охинтой гэрлэх байх гэж тааварлан ярьцгаадаг байсан санагдана. гэтэл он цаг амьдралыг урьдчилан таамаглаж болдоггүйг харуулаад байх юм.

Анги төдийгүй, сургууль бараг хороолол даяараа андахгүй, царайлаг аятайхан бас сагс сайн тоглодог байсан ангийн маань хүү бидний төсөөлж байснаас огтоос өөрөөр амьдарч байх юм. Тэр оюутан байхдаа ангийнхаа нэг охинтой үерхээд тэрнээсээ салсандаа харамсаад одоо бараг архичин болсон.

Намайг 6р анги төгссөн зун манай хажуугийн орцонд нэг хөөрхөн охин нүүж ирсэн. Тэр үед би ролик унадаг байлаа. Тэр охин бас роликтой байж таараад бидний найзлах эхлэл тавигдсан. хөөрхөн охин болохоор байрныхан бүүр хажуу байрны бидний үеийнхэн, ах нар ч ирээд л. танилцъя энэ тэр гээд л. Бид  2уулаа их сургуульд ороод, удалгүй тэр маань  Солонгос руу сурахаар явсан. Хааяадаа мэйл бичилцээд л. Одоогоос 2 жилийн өмнө тэр ирсэн гээд би уулзсан. миний мэдэх хамгийн хөөрхөн охин, бас хамгийн сайн охин бараг л янхан болсон байсан. тэнд хамт амьдарч хайрлаж дурлаж байсан залуу нь хуурсан тул ингэж өшөөгөө авч байгаан гэсэн.

Их сургуулийн маань ангийн хамгийн сайн сурлагатай, шилдэг охин.Хамтдаа бие даалт, курсын ажил хийхэд шалгалтанд бэлдэхэд ч их түшигтэй,түүнтэй хамтдаа хийсэн л бол дүн 90ээс хэзээ ч буудаггүй байсан.Бүх л зүйлд тэр хичээнгүй, шудрага, бас хатуу чанга, дэг журамтай, бас бусдын төлөө. нэг удаа тэнхимийн маань багш манай ангийн нэг охиныг орой уулзья гээд. Тэгсэн тэр найз маань нөгөө багшийг тэнхимийн эрхлэгчид нь бас деканд хэлж бөөн юм болоод. тэр багшид арга хэжээ авахуулж байсан. ингэхгүй бол дараа нь хэчнээн ч охиныг зовоох юм билээ гэж байсан найз маань. Их сургулуиа төгсөөд нэг газарт ажилд ороод тэндэхийнхээ нэг залуутай үерхээд тэгсэн тэр нь эхнэртэй байснаа нуусан. Гэвч хожимдсон найз маань жирэмсэн болсон байсан. Хүүхдээ төрүүлсэн. Одоо ганцаараа өсгөж байгаа. тэр залуудаа чиний хүүхдийг төрүүлээд өсгөж байна гэдгээ ч хэлээгүй нуусан.

Царайлаг өндөр баян нөхөртэй болоод 25 настайдаа 2 хүүхэд төрүүлчихсэн байна гэдэг байсан найз охин маань одоо ганц бие .

Аав нь хүнд өвчтэй тул хурдхан эхнэр авч ачийг нь харуулна гэдэг байсан ангийн маань хүү аавыгаа амьд сэрүүнд ачийнх нь зулайг үнэрлүүлж амжаагүй.

Олон дүүтэй тэднийгээ бараг өөрөө өсгөсөн, ангийн дискон дээр хүртэл дүү нараа дагуулаад ирдэг байсан ангийн маань охин эрт хүүхэд төрүүлэхгүй, бүр олон хүүхэдтэй ч болохгүй гэдэг байсансан. Гэтэл 10 төгсөхдөө жирэмсэн төгсөөд одоо 3 дахь хүүхдээ тээж байгаа.

Сонин юм даа хувь тавилан гэж.Үнэхээр л тааварлаж боломгүй юм

тэр - хайр

25 настай бүсгүй, 25 насны амьдралдаа уруулыг нь ч амсаагүй  хүнээ  хайр хэмээх тунхаглах хэтэрсэн романтик. Гэсэн ч тийм хайр гэж байдаг юм байна.

Тэгэхэд би 22 настай байлаа. Харин тэр өнөөдрийн миний насан дээр байсан юм.тэр нэг хүн хэдэн жилийн дараа ч  надад дурсагдсаар,  хэн хүний ойлгоод байхааргүй хэтэрсэн романтик түүх дурсамж болчихно гэж төсөөлж ч байсангүй.   

Бид санаандгүй танилцсан. Энгийн л нэг залуу байна гэж найзууд минь хэлсэн. Харин тэр надад урьд хэзээ ч харж, уулзаж байгаагүй, сонин содон хачирхалтай ертөнц байсан.

Зөндөө олныг бодогдуулаад, төлөвлүүлээд, тэгээд тэр нисчихсэн.Анх удаа тэгэхэд л би эр хүнээс болж уйлж үзсэн. Гэхдээ түүний дараа би 6 сар хичээлээсээ яаран яаран гэртээ ирээд компьютераа асаан мессенжертээ ордог байлаа. Хүний нутагт төрсөн анхны сэтгэгдлээ надтай хуваалцаж, баярын өдрөөр над руу залгаж байсан.  Тэгээд цаг хугацааны сорилтыг  бид даваагүй. Анхандаа тэрийг тэгэс ингэс гээд мартагдчихна гэж бодож байлаа. Мартъя гэж, мартахгүй ч гэж хичээгээгүй. Гэтэл цаг хугацаа өнгөрөх тусам тэр миний сэтгэлд  зөндөө их цэцэгтэй хүрээлэн болчихсон. 

Би юу ч мэдэхгүй. Тэрний хаана байгааг, бид уулзах боловуу, уулзвал тэр намайг таних боловуу, таниад тэр яах бол, тэр эхнэртэй болсон боловуу...Би мэдэхгүй нэг л зүйлийг би мэдэж байна. Би тэрэнд хайртай гэдгээ.

Тэр заавал намайг санан дурсаж байх албагүй. Тэр хүн сайн л байвал болоо.

Би тэрийг санаж байдаг шиг, тэр намайг санах ёстой, санаасай ч гэж хүсдэггүй.

Тэр намайг санах нь байтугай, мартчихсан байлаа гэхэд би бас мартья гэж хичээдэггүй. Зүгээр л тэр энэ дэлхийн хаана ч байлаа гэсэн аз жаргалтай, эрүүл энх,сэтгэл тэнэгээр байгаасай л гэж үнэн голоосоо хүсдэг.

ӨГч байгаадаа харамсдаггүй,түүнийхээ хариуг огт нэхэхгүй байхыг л хайр гэдэг байхаа. Тиймээс би түүнд хайртай юм билээ.

25 насны ертөнцөд, 25 насны амьдралд уруулыг нь ч амсаагүй  хүнээ  хайр хэмээх тунхаглах хэтэрсэн романтик. Гэсэн ч тийм хайр гэж байдаг юм байна.

 

 

Би та-д дуртай бололтой

өөрөөсөө насаар ахмад хүнийг та гэх нь  боловсон зан  бас нөгөө талаар  хүмүүжлийн илэрхийлэл гэж би боддог.  аавыгаа ээжийгээ чи гэж хэлдэг америкад бид амьдраагүй. Энэ бол монгол.өөрөөсөө насаар илүү хүний ах,  эгч, та гэдэг.  Намайг ухаан ороход ийм л байсан.  Тэрнээс өмнө ч тийм л байсан байх.

 

зарим хүмүүс та гэж хэлүүлэх дургүй байдаг л даа. Намайг битгий та гэж хэлээ, нэрээр дууд, чи гэж бай гэх нь бий. Би харин  та гэж хэлүүлэх дуртай юм байна л даа. Хөгшрөөд байгаа бололтой. Ажил дээр ч та гэх хүмүүс байдаг боллоо. Та гэж хэлүүлсээр дасах тал руугаа болж байна.Тэгээд харваас жоохон юм байж та гэж хэлэхгүй болохоор бас нэг талаар бухимдал төрөөд байх юм.

 

Ихэнхи хүмүүс намайг  оворгүй  гэдэг л дээ.  хувцаслалт, үс засалт  зэрэг нөлөөлдөг л байх. эмэгтэй хүн наснаасаа залуу харагдана гэдэг мөнхийн хүсэл шүү дээ. Гэхдээ зарим үед ажил төрөл хөөцөлдөх үед жоохон хүүхэд гэж харьцах тал ч ажиглагддаг л юм.

Саяхан нэг дуу дуулдаг, бүжиглэдэг 19 настай  охинтой ажлын  шугамаар танилцсан юм. Тэгсэн намайг чи л гээд байх юм. Магадгүй би тэрэн шиг дуулж бүжиглэж чаддаггүй, гэхдээ бас тэр ч миний ажлыг хийж чадахгүй. Тиймээс та гэж харьцахад ажил мэргэжил, авъяас чадвар хамаагүй. Бие бялдрын хувьд тэр бид 2т онцын ялгаа байхгүйд тэгэв үү, аль эсвэл би эгчирхэж биш найзархаж харьцсанаас тэгэвүү. Юутай ч чи гэх тоолонд  өмнөөс нь санаа зовж байлаа.

За яахав 1 насны зөрөө  байж болно 2 ч байж болно, 3 болох л юм. 4өөс дээш  арай л болохгүй санагдаж байна. намайг төрж байхад цаадах чинь хэл, хөлд орчихсон байж шүү дээ. 4р ангид байхад, 8р ангид байсан байна шүүү дээ. энгийнээр бодоод үзэхэд.

 

Би өөрөөсөө насаар ахмад  хүнийг та гэж хэлдэг. ҮҮнд албан тушаал, зүс царай, хувцас хунар, авъяас чадвар, мэдлэг боловсрол, тухайн хүн надад таагүй сэтгэгдэл төрүүлдэг байх нь ч хамаагүй. Зүгээр л эелдэг зан нөгөө талаасаа хүмүүжлийн илэрхийлэл тул. Нийгмийн харилцаанд оролцож, хорвоогийн тоос хөдөлгөж яваа л юм болохоор эелдэг зан, бас хүмүүжил чухалаа чухал  дүү нар минь

жич: жоохон бухимдалтай биччих шиг боллоо.  цаадах чинь хөгшрөөд номлох дүрэмдэх дуртай болоод байгаан

 

 

 

Би номнуудаа өндөр шкафныхаа хамгийн дээд талын тавиурт тавьдаг

Би ажлын шугамаар нэг яруу найрагч эгчтэй танилцсан юм. Их гоё эгч. 40 нас гарч байгаа л байх.  дунд зэргийн нуруутай,махлагдуу, цайвар царайтай дугариг нүдтэй. нүдэнд дулаахан эгч. Хамгийн гоё нь  байгаа байдал нь цаанаа л нэг ер бусын эгэл биш санагдаад надад нээх сайхан сэтгэгдэл үлдээсэн юм.  nirvana  сонсдог, буддын шашин шүтдэг гээд л бид олон зүйлийн тухай ярилцсан. уулзалтын төгсгөлд надад номоо бэлэглэсэн юм.

Би номыг нь авсан даруйдаа л салж чадахгүй уншсан. нээх сонин ер бусын шүлгүүдтэй.

би нэг л өдөр бусдын адил биетэй болсон

янаг яагаад уйддагийг адат зүрхнээсээ асуусан



Үхэл бол далавч юм

үнгэгдэж сэгсийсэн эм хүнийг

гайхал жигүүр хурдхан хумьж

газраас өндийлгөн дээш холдуулдаг 

гэх мэтчилэн

номоо  уншиж дуусаагүй байтал  бэр эгч  уншаад өгье гэж гуйгаад аваад явсан юм. Би ер нь их харамч хүн л дээ. ялангуяа ном дэвтэртээ их харамч. Гэхдээ яахав, би энэ номыг уншаад төрсөн сэтгэгдэл мэдрэмжийг өөр нэг ч гэсэн хүн мэдрээсэй гэсэндээ зөвшөөрөөд өгөөд явуулсан юм.

Тэгээд өнөөдөр ахындаа очоод 00-д нь ортол өнөөх ном маань 00-ийн шалан дээр  хэвтэж байдаг байгаа даа.

Бухимдал зэвүүцэл, дургуйцэл гээд л бүх л тааламжгүй мэдрэмжүүд зэрэг хөдөлсөөн. номоо аваад шууд цүнхэндээ хийчихсэн. тэднийхээс хурдхан гарахыг л хүсч байлаа.хүмүүс ном сонинг дийлэнхидээ 00д уншдаг гэсэн судалгаа гарсан л байдаг юм билээ. Гэхдээ би тэгдэггүй. тэгэх ч үгүй. бас миний номнуудыг 00-д тавихыг ч зөвшөөрөхгүй. Би номыг хоол идэж байхдаа эсвэл  телевизийн дэлгэцийн өмнө ч уншдаггүй. Зөвхөн  номын ширээн дээрээ суугаад л уншдаг.  тэр номыг зохиогчийн үзэл бодол агуулгыг ойлгохыг, тэднээс их бага нэгэн зүйлийг ухаарахыг мэдрэхийг хичээхээс гадна хавтасыг нь хуудас бүрийг нь хайрлан цэвэрхэн уншихыг чармайдаг. Хэн нэгний үзэл бодлыг шингээсэн өгүүлбэр нэг үг ч маш их үнэ цэнэтэй гэж би боддог. Тэрийг хүндлэх хэрэгтэй.

Би номнуудаа өндөр шкафныхаа хамгийн дээд талын тавиурт тавьдаг. Хувцаснаас, будаг шунханаас ч дээгүүрт.

Би эмээгийн охин

 

 Хүн ер нь зүүдэндээ уйлаад, сэрэхэд  дэрээ нэвт норгочихсон байх тохиолдол ховор байхаа. Би лав 25 наслахдаа нэг л удаа тэгж байсан.

3 ч жилийн өмнө байна уу даа эмээгээ нас барчихсан байна гэж зүүдлээд зүүдэндээ уйлаад л байсан сэрээд бас уйлаад эхэр татаад  уйлаад тэгээд л орноосоо суга үсрээд эмээгийнхээ өрөө руу очиж байж билээ. Эмээ хэнэг ч үгүй зурагтынхаа удирдлагыг барьчихсаан над руу гайхчихсан харж байж байсан. Тэгээд л тэвэрч аваад баахан уйлсан.Инээдтэй ч юм шиг.

Би уг нь эмээгийн анхны ач биш л дээ. Бас бага ач нь ч биш. Гэхдээ  хувь тавилан намайг ээлж дараалалгүйгээр эмээгийн охин болгосон. Гэхдээ нээх бусад шиг аав ээж гадаадад сураад би эмээ дээр өссөн юм биш. Ээж намайг турүүлэнгүүт эмээ асрагчаар ирсэн. Тэр цагаас хойш эмээ бид 2 салаагүй.

Бөглүү суманд ажиллаж байсан аав ээж 2 маань завгүй.  Улсын ажил гээд хүүхэд манатай л байсан гэсэн. Эмээ  намайг хараад л үлдэнэ. Би их хөдөлдөг болохоор орон дээр унтуулдаггүй, газар нээх том ор засаад л унтуулна, тэгээд би их ааштай хүн ойр унтахаар уурлаад орилоод байдаг гэсэн. Тэгэхээр эмээ холхоон бараг хоосон шалан дээр хэвтээд л намайг хөнжлөө тийрэнгүүт нөмөргөөд л шөнийг бардаг байсан гэсэн. Эмээ намайг нэг удаа 3 настай байхад ч юмуу даа цэцэрлэгт өгч л дээ. Тэгээд яслийн хаалгаар оруулчихаад л  зугатаад гарчихсан гэсэн. Тэгээд гарч яваад цонхоор нь харсан чинь би яслийн нээх том хивсний голд уйлчихсан бусад хүүхдүүд бүчээд харчихсан байж. Тэгэнгүүт нь эмээ  шууд ороод л намайг аваад гараад ирсэн гэсэн. Тэрнээс хойш намайг цэцэрлэгт өгөөгүй.

 Сургуульд орлоо. Бэлтгэл ангидаа  шившигээ дэлгэлээ. Цэцэрлэгээр хүмүүжээгүй гартаа харандаа ч барьж үзээгүй хүн чинь нөгөө дүрс энэ тэр зурна гэж нус нулимстайгаа холилдовоо. Тэгээд муу сураад  гэрээсээ хүн дуудуулаад л ...

Тэгсэн бэлтгэлд байхдаа  нэг өдөр хичээлээсээ тараад гараад иртэл эмээ үүдэнд зогсож байнаа. Тэгээд намайг дагуулаад л онц сурлагатнуудын хүндэт самбар луу очоод удахгүй миний охины зураг энд гарчих юм бол  эмээ нь өдөр болгон ирж үзэж байна. Гэж хэлсэн юм. Эмээдээ тэгж харуулах юмсаан гэж их хичээх боллоо.Нэгдүгээр ангид оруутаа л онц сурч эхэлсэн. тэр үед 5 онцын эзэн энэ тэр гээд л бөөн баярын бичиг батламж өгдөг байлаа шүү дээ. Бүгдийг нь аваад л эмээдээ өгнө. Эмээг надаар бахархаасай л гэж хүссэн байх даа.

 

Дөнгөж ардчилал эхэлэж байх тэр үед хаа сайгүй л амьдрал хэцүү байсан санагддаг юм. Эмээ тэр үед нэг цэргийн ангид тогоочоор ажилладаг. Намайг тийшээгээ дагуулж явна. Өглөө очоод л өдөр хоол нь болтол өлсөнө гээд эмээ ажил дээрээ очингуутаа л надад бин хийж өгнө. Жинхэнэ 70 давхар бин шүү.

Оюутан байхдаа нэг гоо сайхны дамжаанд суусан юм.Тэгээд л эмээ миний манекен болноо. 70 гаруй  жил гар хүрээгүй хөмсөгийг нь би засчихсан.  Эмээ эвгүй байна гээд л хэдэн өдөр үглэсэн.

 

Эмээ их дипломат зантай. Эмээ нэг дургүй хүндээ их дургүй, гэхдээ тэрийгээ нүүрэн дээрээ гаргахгүй, хорвоо дэлхий дээр ямар ч хүн байж болно, чи л өөрийгөө зөв авч явах хэрэгтэй. Чи ухаантай, зөв байвал чиний эргэн тойронд ч гэсэн тийм л хүмүүс байх болно гэдэг. Нээрээ ч тийм эмээ тэгж л амьдарсан.

Сургууль номын мөр хөөсөн бол ихээхэн амжилтанд хүрэх байсан байх. Хувь хүний зохион байгуулалт,хүний арга эвийг олох бас  шаргуу тэвчээртэй зан гээд л ярих юм биш. хөдөө 17 настайдаа нөхөрт гараад олон хүүхэд төрүүлээд дараа нь 60аад оны үед хотод орж ирээд цэвэрлэгчээс ажлын гараагаа эхлээд тогооч болсон хүн.Жирийн нэг тогооч биш, монголын нэр хүндтэй мундаг айлын  тогоочоор ажилласан.

 

Ажиглаад байхдаа эмээ өвөөтэйгээ ойр өссөн хүмүүс их дөлгөөхөн тайван, энэрэнгүй нинжин сэтгэлтэй бас ах захтай байдаг шиг санагддаг. Эмээ намайг тийм л хүн болгосон. Хөгшин хүн хараад эмээгээс минь ялгаа юу байхав гээд тусладаг, хорвоо дэлхий дээр ямар ч хүн байж болно гэж бодоод бусдын муу муухайд хүлээцтэй тайван  ханддаг гээд тоочоод байвал эмээгийн зааснаар л яваа.

 

Эмээгийн дуртай суудал жолоочийн хажуугийн суудал. Хямралаас өмнө эмээ бид 2 машинтай байлаа. Эмээ надаас салахгүй, би ажил руугаа орно гэсэн ч машинд сууж байя л гэнэ. Халуунд хүйтэнд тэгээд л яваад байна. өөрт нь сайхан байдаг шиг байгаа юм. Бид 2 тэгээд л тэнээд байнаа, найз нөхөд хамаатан садангуудаар нь. Энд тэнд очихоороо миний ажлаар их бахархаж, ярина. Компанийн маань нэрийг зөв хэлж чадахгүй, гэхдээ л яриад байна.

Эмээ ч тэгээд тархи барихдаа гаргуун шүү. Нэг л юм хэлэнгүүт нь биелүүлэхээс өөр аргагүй, өглөө сэрэх бүрдээ нэг санаа сэдчихсэн босч ирнэ. Тэр бүхнээ биелүүлж байж санаа нь амрана. Тэтгэвэрийн мөнгөө ч өөртөө зарцуулахгүй, хүүхдүүдийнхээ өгсөн мөнгийг  бэлэг болгоод  хооронд нь цацаад байна.

Миний 10 жилийн найзууд, их сургуулийнхан, ажлынхан гээд бүгд л эмээгийн найзууд. Эхлээд миний ярианаас эмээгийн тухай сонссоор байгаад дараа нь очиж уулзаад л эмээг таалцгаана.

Би нэг залуугаас салчихаад эмээгийнхээ өвдөгийг тэврээд уйлж байсан юм. Эмээ тэгсэн чинь: эмээгийн охиныг уйлуулдаг яадаг хүү вэ. Эмээ нь очиж уулзая гэж байсан. Мэдээж яалаа гэж эмээгээ тэр хүнтэй уулзуулах вэ дээ. эмээгээ тэрнээс ч чухал, тэрнээс ч сайн хүнтэй уулзуулнаа гэж бодсон юм.

Өглөө намайг гарахад цонхоор харна, оройтохоор бас цонхон дээр зогсож байна. он жилийн уртад ядарч туйлдсан ч хайр энэрлээр дүүрэн тэр харц хэзээ нэгэн цагт намайг хайн цонхны цаана бүртэлзэхгүй бол яанаа гэж би айдаг

 

хэн үргэлжид дурсагдаад хэн байгаагүй мэт мартагддаг юм бол???

Өнөөдөр санамсаргүй экс найз залуутайгаа тааралдлаа. бид 2 жилийн өмнө салцгаасан. Тэрнээс салахдаа би уйлсан.Гэхдээ л буцаад нийлээгүй. Бид салсанаас хойш утасны дугаараа, ажлаа гэрээ сольсон.Яагаад цаанаасаа л зохицуулагдсан мэт бүх зүйл болж өнгөрснийг мэдэхгүй юм.Утсаа хаясан тул дугаараа дахиж сэргээнэ гэж бөөн ажил гэж бодоод өөр шинэ дугаар авчихсан. өөр аятайхан ажлын санал ирсэн тул тийшээ орсон. удтал хүлээгдэж байсан шинэ байр маань ашиглалтанд ороод тийшээ нүүсэн. Яагаад ч юм би огтоос мэрийгээгүй байхад бүх л юм биднийг дахин холбоо барих, харилцах аргагүй болгож, бидний зам салсан. 

хэн нэгэнд хууртаж, эсвэл хаягдсан шархтай зүрхтэй дотносож, түүнийг эмчлэх гэж хичээмээргүй байлаа. Тиймээс  бүв бүтэн зүрхтэй түүнийг сонгосон.

намайг алган дээрээ байгаа цаас мэт хараад уншаад байдаггүй, эмэгтэйчүүдтэй харилцах тийм ч туршлагагүй учраас өдөр бүр намайг танин мэдэх гэж хичээнэ бид сонирхолтой байна гээд түүнийг сонгосон.

Харьцангуй бага настай учраас  намайг сүй тавих гэрлэлт  хүүхэд гэх мэтэд яаруулахгүй гэж муу санаалаад түүнийг сонгосон.

Гэвч бид бүтээгүй. Өмнө нь тогтвортой харилцаа үүсгэж үзээгүй хүн харилцааны үнэ цэнийг ойлгодоггүй юм байна гэж санагдсан. би түүнд алган дээр шиг нь ил тод харагдаагүй, бас тэр хараагүй учраас, бид бие биенээсээ  илүү нухацтай юуг ч хүсээгүй учраас л тэгээд салцгаасан.

Тэр муухайдаа биш, тэр муудаа биш бас би ч муу муухайдаа биш зүгээр л цаг хугацаа биднийг хамтдаа байж болшгүй хүмүүс гэдгийг ойлгуулсан. Үнэндээ  хэн нэгэн хүн өөр нэгэнтэй яав цав таарна гэж байдаггүй байхоо. Гагцхүү бие биесээ тэвчиж чаддаг, тэвччихээр хүмүүс л хамтдаа он удаан жил байдаг байх гэж сүүлийн үед боддог болсон.

Ингээд дууслаа гэж бодоод уйлсан гэхдээ эргээд нийлэхсэн дахиад оролдох сон гэж хүсээгүй. Өдөр тутмын амьдралдаа түүртсээр  үнэндээ тэр залууг мартчихсан байж. Тэр зөөлөн инээмсэглэсээр тасалгааны нөгөө өнцгөөс намайг чиглэн ирсэн. Хэзээ нэгэн цагт уруулаа дэвсэн үнсүүлж, ирээдүйг зөгнөн ярьж, өглөөний нарыг хамтдаа харж байсан залуугаа би мартсан байлаа. Харин тэр намайг холоос хараад баярлан инээмсэглэсэээр ирсэн.би тэрний бүтэн зүрхийг шархлуулсан, ул суурьтай харилцаа үүсгэж байна гээд тэрийг зөндөө шаналгасан байх.Тэр намайг уучилсан боловуу.

яагаад зарим хүн сэтгэлийн минь гүнд цаг хугацаа орон зайнаас үл хамааран урт удаан, халуун дотно хэвээрээ байсаар байхад, зарим нь огтоос байгаагүй мэт мартагддаг байнаа.

Би энэ залууг мартчихсан байсан, тэр ерөөсөө миний хувьд хэн нэгэн байгаагүй мэт санагдсан өнөөдөр. Харин өөр нэгэн хүн үргэлжид сэтгэлийн минь гүнд байсаар байдаг.яагаад  хамтдаа өглөөг угтаж, ирээдүйд төрөх хүүхэддээ нэр хүртэл бодчихсон байсан залууг мартчихсан атлаа, уруулыг нь л дөнгөж амссан залуугаа одоо хүртэл мартаж чаддаггүй байнаа.

 

 

 

 

баян залуус

өнөөдөр ажлаа тараад харихаар такси хүлээж зогсож байтал, явган хүний зам дээр байшингийн хана налаад  4,5 настай л боловуу гэмээр нэг хүү суучихсан байна. Хүү ноорхой хувцастай, хөлөндөө том хүний хуучин углааш өмсчихсөн байна.  Зам ид түгжирдэг цаг тул би такси хүлээнгээ хүүг ажигласаар зогсов.  их өхөөрдөм бондгор цайрайлаг  хүү.

 дэргэдүүр нь өнгөрөх хүмүүс хүүг өхөөрдөн өрөвдөн харж байгаа ч юм өгч байга харагдсангүй. Гэтэл оюутан бололтой, үүргэвч үүрсэн 2 залуу хүү рүү очлоо. тэд өвдөглөн хагас суугаад, хүүтэй юм ярилцаж байнаа. Тэгсэнээ босоод халааснаасаа мөнгө гаргаад өгөв. нэг нь цэнхэр дэвсгэрт өгч байгаа  харагдсан 1000 бололтой. нөгөө  нь  халаасаа уудлаад бүх л мөнгөө шавхаж байх шиг . өмднийхөө халааснаас дараа нь үүргэвчнийхээ урд талын жижиг халааснаас бас мөнгө гаргаж өгч байна лээ. Тэд хүүгийн толгойг илж,  салах ёс хийгээд цааү явлаа. тэр 2 дахин дахин эргэж харсаар л холдсон. Удсан ч үгүй хүүгийн ах бололтой өрвийсөн арай том хүүхэд ирээд дагуулаад явсан. Бяцхан хүү гарандаа чанга атгасан мөнгөө ах руугаа сарвайж харагдсан.

Тэр 2 хүү  хэдэн өдрийхөө унааныхаа, тамхи татдаг бол тамхиныхаа мөнгийг  бүгдийг шавхаад хүүд өгчих шиг болсон. Хамгийн гол нь хүүд үнэн сэтгэлээсээ хандсанд  миний сэтгэл их хөдөлсөн. Тэд 17,18тай л байх. өмсөж зүүсний хувьд тийм ч боломжийн биш харагдсан. гэхдээ л хийсэн үйлээрээ  тэд  тэр гудамжин дахь хамгийн баян хүмүүс болсон юм.

яагаад гэвэл халаасандаа тэднээс ч илүү мөнгөтэй, хүүд 1000 төгрөг өгсөн ч  маргааш хоосорчихооргүй  хүмүүс тоосон шинжгүй өнгөрсөөөр байсан. 

хэн нэгэнд мөнгө төгрөг,эсвэл өөр юугаар ч туслах албагүй гэж хэн бүхэн бодох болсон өнөө үед ийм зүйл харсандаа сэтгэл нэг л сайхан байв.

тэр хүү алгаа тосоогүй, гэхдээ нүд нь ямар нэгэн материаллаг зүйлийг гуйж байсан. Тэрнийг олж харснаараа, тэгээд халаасан дахь  бүхнээ эргэлзэлгүй шавхаад өгснөөрөө тэр 2 надад хамгийн баян бас хамгийн сайхан залуус харагдлаа.

 

Сайхан эмэгтэй гэж

ТӨрийн соёрхолт яруу найрагч Очирбатын Дашбалбараас сэтгүүлч асуусан байдаг юм: Сайхан эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ гэж. Яахав нэг хэсэг тэр хүнийг олон эхнэртэй гэж их шуугьдаг байсан даа.

Тэгсэн хариулт нь их гоё бас сонин. Би эмэгтэй хүний царай зүс бие хаанд биш сэтгэлд нь дурладаг. эмэгтэй хүн ялдам байвал л тэр сайхны шинж. Би энхрий ялдам эмэгтэйд дуртай. гэсэн утгатай хариулт өгсөн  байсан.Дашбалбар гуайн нэг эхнэр нь манай сургуульд багшилдаг байсан. Их зөөлөн  зантай, аядуухан эмэгтэй. Тэр багш  л санаанд орж билээ.

Эмэгтэй хүн энхрийхэн л байх нь гоё.Тийм эмэгтэйг харахдаа би ч дуртай байдаг. Харин ялдамхан гэдэг сэтгэлийн халуун дулаанаар л илэрдэг байхаа. Зөөлөн, аядуухан, тэгээд нэг тийм цаанаасаа л хүнийг татаад байдаг эмэгтэйчүүд байдаг даа.

 

Хөөрхий ийм дүрийг эсгэдэг эмэгтэйчүүд даанч олон байх юм дөө. Ямар ч тэнэг хүн дүр эсгэх, үнэн царай 2ыг ялгана гэж би боддог ш дээ. Мэргэшсэн жүжигчин л биш бол. Гэхдээ манай сүүлийн үеийн жүжигчдийг бол хлж мэдэхгүй л дээ. Тэд энгийн хүний эсгэчиж чадахаар дүрийг ч гаргачиж чаддагүй биздэ. За тэр яахав.

 

Их дулаахан эмэгтэйчүүд байдаг даа тэ?Харахад хажууд нь байхад нээх таатай. цаанаа л нээх гоё энхрийхэн ялдамхан, зөөлөн. Тийм найз надад бий. Түүнтэй уулзахдаа би заавал сүүлд авсан шинэ хувцасаа өмсөж, нүүрээ будаж, сэтгэлд байгаа хачин сонин ойлгомжгүй таатай таагүй бодлоо нуух гэж нүүрэндээ инээмсэглэл тодруулдаггүй.   Тэгээд бүхнээ яриагүй ч зүгээр л дэргэд нь суугаад л аар саарханыг ярихад л сэтгэл тайвширчихдаг юм. намайг шинэ залуутай болсон эсэхийг, шинэ хувцас авсан эсэхийг, ex залуу залгасан эсэхийг асуудаггүй.

Гэсэн ч би ээждээ ч хэлээгүй нууцаа эргэлзэлгүй түүнд л ярьдаг. Түүн рүү будаггүй нүүртэйгээ очиж, салсан залуугаа санаад  шаналж байгаагаа бардамналгүйгээр хэлээд уйлдаг, бас тэрэнд л цаашдын төлөвлөгөөгөө итгэж ярьдаг.

Тэгээд тэрийг харж байхад найз минь их сайхан амьдралаар амьдрана даа гэж санагддаг. Тэр амьдралаар нь би ч амьдрах юм шиг  цагаан ч атаархалгүйгээр баярладаг. Яагаад гэвэл найз минь тийм дулаахан сайхан эмэгтэй болохоороо анхны хайр, анхны эр хүн  залуутайгаа гэрлэж, түүнийхээ хүүхдийг төрүүлж

аз жаргалтай амьдарч байгаа байхаа гэж боддог.

Харин би юу???

хэхэ би тийм ялдамхан бишээ, энхрийхэн ч биш. Энхрий ялдам аашийг дуурайж болдоггүй,  төрөлхийн байдаг байхоо.

 

хайр хаана дуусдаг юм болоо???

өнгөрсөн шөнө унтаж чадсангүй. Би угсармал орон сууцанд амьдардаг. ерөнхийдөө бол хажуугийн хаалганы айлын ханиах энэ тэр нь хааяа сонсогдож л байдаг. ялангуяа минйи өрөө хажуугийн айлтай яг зэргэлдээ байдаг ба нэг ханаар тусгаарлагддаг.

Хажуу айлд маань залуу хос амьдардаг.Хааяа хажуугийн дэлгүүр эсвэл шатан дээр тааралддаг. ЗАлуу нь дунд зэргийн нуруутай бор залуу. Эмэгтэй  нь буржгар үстэй,  femme үнэртүүлсэн  биерхүүдүү.2уулаа 26, 27 насных

Тэгээд заримдаа унтах гээд л гэр нам гүм болчихсон байхад хажуугийн хананы цаанаас эмэгтэй хүний тачъяадах дуу сонсогддог. 

тэгсэн өнгөрсөн шөнө хажуугийн хананы цаана эрэгэй эмэгтэй 2ын чанга орилон хэрэлдэх сонсогдлоо. ТЭгж байснаа бөөн түчигнээн, тэгсэнээ эмэгтэй нь аймаар орилоод л, эмэгтэй нь тагтан дээрээ гараад үсэрч үхлээ гэнээ. Чиний гарт зодуулж үхсэнээс, ингээд өөрөө үхчий л гэнэ.Эрэгтэйгийнх нь үх үхээч чи гэх сонсогдлоо. Тэгээд л бие биесээ г, п, хог новшоор  нь дуудаад л.....

Ядаж байхад би цонхоо онгойлгочихсон болохоор дэргэд юм шиг л сонсогдож байлаа. 

Нөгөө нэг шатан дээр хайраа гэлцээд л байдаг 2, шөнө бүр шахуу сексдээд байдаг 2 биш мэт.Тэд огт тэгж байгаагүй мэт.одоо тэд яах бол, ингэж бие биедээ хандчихаад цаашдаа яах бол???

Бие биедээ итгэдэг болохоороо ямар  нэг хэмжээгээр сэтгэлтэй болохоороо л тэд хамтдаа амьдардаг байлгүй дээ, тэгээд бие биесдээ бас л таалагддаг болохоороо л өдөр бүр шахуу сексддэг байлгүй дээ.

Тэгээд яагаад тийм байж, эмэгтэйгээ зодоод, эмэгтэй нь үхмээр санагдаж, эрэгтэйгээ тэгж хараадаг байнаа????

Хамтдаа байсан олон сайхан мөчүүд нь хайран санагддаггүйн байх даа.

Тэр залуу эмэгтэй хүнийг зодохоос ч сийгэхгүй тийм зэрлэг бүдүүлэг хүн байх. Тэгэд яахав нэг л өдөр тар нь танигдаж хажуудахдаа гар хүрч байхгүй юу.

Эсвэл эмэгтэй нь тэр залуугийн хамгийн үзэн яддаг зүйлийг хэлсэн хийсэн байх, залуу тэсэлгүй зодсон байх.эрэгтэй хү ер нь өөрийг нь басамжилсан, нэг тийм доош нь хийсэн үйлдэл, үгсэд ихээр эмзэглэдэг ш дээ.би эрэгтэй дүүтэй. бид 2хэн насны зөрүүтэй. тэгээд би хааяа дүүгээ цохиод авах үе гарна. Тэгэхэд тэр хэзээ ч эргүүлж цохидоггүй. Харин хорон  басамжилсан хийсэн үг хэлэхээр л гар далайдаг.  өөр олон л хүмүүсийг ажиглаад байхад эрчүүд ихэвчлэн ийм л нөхцөлд гар далайдаг мэт байдаг.

Бүсгүй тэгсэн байх.Тэгээд л залуу нүдсэн байх даа.

эсвэл хүүхэн завхайрсан байх. эсвэл залуу завхайрсан байх. хүүхэн нь мэдчингүүтээ элдвээр хэлэнгүүт бантангуутаа зодсон байх эсвэл хэхэхэхэ тэр 2 сексээсээ уйдаад ингэж таашаал авдаг болж байгаан болуу???тэгвэл ч би өнгөрсөөөөөн. хэхэхэ

 

 

нас бол тоо

25 нас хүрчлээ.  эмээ маань 25тайдаа нэг нөхөртэй,  3 хүүхэдтэй, 20 үхэртэй, 600 хоньтой,1 азарга адуутай,  2 гэртэй байсан гэнэ билээ. Хөөрхий надад юу байна. Нэг эмээ нэг ээж, ,нэг их сургуулийн  диплом,2 компанийн үнэмлэх, 1 виза карт  \одоогоор 30 мянган төгрөгтэй, цалин буусан өдөр арын тэг нэмэгднээ \ нэг ноте буук байнаа байна.

Харин юу байсан бэ гэжүү???

Нэг аав байлаа. Би чинь аавын охин байлаа.  Даанч намайг 5тайд эцэг эх маань салсан. Гэхдээ нээх кино дээр гараад байдаг шиг, эсүүл зарим хүний ярьдаг  шиг тэдний салалт надад хүндээр тусч байгаагүйээ. Бодвол нас бага байснаас эсүүл, эсүүл миний сэтгэл зүйн онцлогоос болоо бизээ.Хэдийгээр тэд салсан ч аавыгаа ганц миний л аав гэж боддог байлаа. Гэтэл 7р ангид ч билүү дээ. аав шинэ эхнэртэйгээ охинтойгоо явж байхад нь тааралдаж билээ. Харам сэтгэл ч юмуу атаархал шар хөдлөөд  яах гэж ааваас салсийн гэж ээждээ нээх их уурлаж байснаа санадгийн.

10 жилийн найзууд надад байлаа. Франкцуудаа бүгдийг нь нийлүүлбэл 10 хол давахаар. Харин одоо үлдсэн нь ердөө 3хан.

Зарим охинд тэгээд л замын голоос ааш зан нь таарахгүй салнаа. Зарим нь хөвгүүдээс болж, зарим нь ангид эзлэх найзуудынхаа дунд эзлэх эрх мэдэл байр сууриа  булаацалдан муудалцаж салсан санагдана. 

Гэхдээ хэнтэй нь ч хэрэлдэж, зодолдож салаагүй. Би зүгээр л дуугүй зайгаа барьчихдаг. Гэхдээ л 1? жилийн хамгийн сайхан мөчүүдийг тэд надад бэлэглэсэн. Тиймд тэднийг бүгдийг нь нэртэй устай нь санаж хаа нэгтээ тааралдахдаа дотноо гар барьдаг. яахуу зарим нь тааралдаад хараагүй мэт улаан цайн зугатдаг л даа. Гэсэн ч тэднийг  харах нь сайхан л байдаг.Үнэндээ зарим нэгэнд нь гаргаж байсан аашаа бодохоор ичмээр л байдаг юм. Юунаас болж нийлэхээ больж байгаагаа хэлж болноо доо. Би огт тэгдэггүй байсийм. Тэгэд л нэг ангид сууж байгаа хэрнээ огт танихгүй мэт болчихдог байж билээ.

25 нас хүртлээ албан ёсоор  3  BF  тэй байж үзлээ. бүгд л надад дурлаад би ч таалаад л нийлж байсан.Жоохон ч байсан болохоор нээх  амьдрана сууна гэж бодож байгаагүй. Гэхдээ лав л нэгэнтэй нь уртын төлөвлөгөө зохиочихсон, мөрөөдчихсөн байлаа. Тэгсэн яасан. тэр ниссэн. Тэгээд яахав цаг хугацаа гэж нэг аймшигтай үнэнч шалгуураар шалгагдаад давж чадаагүй. 2 талаасаа  утсаар ярих, чатлах нь цөөрсөөр холдсоор байгаад нэг л мэдэхнээ хэн хэнээ сонирхохоо больчихсон. Гэхдээ л одоо ч тэр сэтгэлд минь байсаар байдаг.

Нөгөө 2 нь ч мөн адил нэгэн цагт сэтгэлийг минь татаж, дурлуулж, надад халуун дулаанаар хандаж хайрлаж дурлаж байсан хүмүүс. Гэхдээ яахав нэг л мэдэхнээ бие биедээ тохирохгүй мэт, бас хамтдаа байх нь хэцүү мэт санагдаад салсан.

Ийм л байлаа.Надад байсан болон байгаа бүхний зах зух нь.......

 

 

 

 

 

(Нийт: 15)